Тайбэй
Тайбэй (Хятад: 臺北市 – Тайванийн умард нутаг) буюу Тайпей (Taipei) — Тайвань орон (БНХУ)-ын нийслэл. 2.7 сая хүнтэй. Тайвань арлын умард хэсэгт 271.8 км² талбай эзлэн оршдог, Тайвань орон болон арлын дөрөвдүгээр том хот.
Тайбэй 臺北市 Тай-пак, Тайпей, Тайхоку | |
---|---|
Улс | Тайвань |
Анхны суурин | 1709 |
Тайхоку | 4 сарын 17, 1895 |
Үндэсний түр нийслэл | 12 сарын 7, 1949 |
Тусгай хотын захиргааны статус | 7 сарын 1, 1967 |
Захиргааны байр | Шиньи дүүрэг 25°02′15″N 121°33′45″E / 25.03750°N 121.56250°EСолбицол: 25°02′15″N 121°33′45″E / 25.03750°N 121.56250°E |
Дүүрэг | 12 |
Хамгийн том дүүрэг | Даань дүүрэг |
Төр засаг | |
Жян Ваньань (ГМН) | |
Хууль тогтоох байгууллага | Тайбэйн Хотын Зөвлөл |
Үндэсний төлөөлөл | |
113 тойргийн 8 | |
Газар нутаг | |
• Нийт | 271.80 км2 (16-р байр) |
• Ус | 2.7 км2 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 2,494,813 (4-р байр) 9,078,000 (бөөгнөрөл)[1] (4-р байр) |
ДНБ (ХАЧТ) | 2016 тооцоо |
• Нийт | NT$65,539 (1-р байр) |
ДНБ (нэрлэгч) | 2016 тооцоо |
• Нийт | NT$990,292 (1-р байр) |
Цагийн бүс | UTC+8 (Үндэсний Стандарт Цаг) |
Утасны томьёо | (0)2 |
Шуудангийн код | 100–116 |
ISO 3166 код | TW-TPE |
Вебсайт |
|
Тайбэй хот | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уламжлалт | 臺北市 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хялбаршуулсан | 台北市 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шууд утга | "Хойд Тай[вань]" | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Түүх
засварлахТайбэй хавьд анх кайдагэлань хүмүүс амьдарч байсан. зуунаас хятадууд ихээр цагаачлан суусан ба 1875 онд Тайбэй аймаг байгуулагджээ. 1886 онд Чин улс Тайвань мужийг Фужянь мужаас салган Тайбэйг засаг захиргааны төв болгов. Дайнд ялсан Япон 1895 оны Шимоносэкийн гэрээгээр Тайванийг авч Тайбэйг Тайхокү аймагт харьяалуулсан ба хотжиж, төмөр замын сүлжээ тавигдсан.[4]
Япон дайнд ялагдсанаар Тайванийг Дундад Иргэн Улс авсан бөгөөд 1945 онд Хятадад коммунист БНХАУ байгуулагдахад Чан Кайшийн удирдсан Гоминдан нам Тайвань руу дүрвэн Тайбэйг түр нийслэл хэмээв. 1967 онд Тайбэй мужтай тэнцэх хотын зэрэг олж 1970-аад онд 2 сая хүнтэй болжээ. 1990 онд Тайбэйн оюутны эсэргүүцлийн жагсаалын дүнд Тайвань олон намын тогтцолцоонд шилжсэн.[5][6]
Газар зүй
засварлахТайбэй хот 271.8 км² нутаг дэвсгэртэй. Тайваний 22 нутгаас 16-р том нь юм. Тайвань арлын умард хэсэгт Тайбэйн нам доор газар оршдог. Хотын нутагт Шиньдянь, Дахань хоёр нийлж Даньшуй голыг үүсгэдэг бол зүүн талаар Жилун гол урсана. Зүүн хойд захад Чишин (1120 м), Датүнь (1092 м) зэрэг унтарсан галт уул байна.
I сард 13.9°C хүртэл сэрүүсч, VII сард 34.3°C хүртэл халдаг. Жилд дунджаар 2405 мм хур тунадастай.
Хүн ам зүй
засварлахТайбэй хотод 2,686,516 хүн (2013 он) амьдарч байна. Шинэ Тайбэйг чиглэсэн нүүдлээс Тайбэйн хүн амын тоо олигтой өсөхөө байсан. Тайбэй-Шинэ Тайбэй-Жилун хотын бөөгнөрөлд нийлээд 7,028,583 хүн амьдарч байгаа.[7]
Хүн ам маш шигүү. Даань, Суншань, Датунь дүүрэгт бүр шигүү суурьшсан.
Тайбэйд хятад үндэстэн (хокло, дотор газрын, хакка) болон Тайваний уугуул ард түмэн амьдардаг.
Нутгийн хуваарь
засварлахТайбэй хотын нутаг дэвсгэр 12 дүүрэг (чү)-т хуваагддаг.[8]
Дүүрэг | Хятадаар | Хүн ам (2014 он) |
---|---|---|
■ Бэйтоу | 北投區 | 257,520 |
■ Ваньхуа | 萬華區 | 193,715 |
■ Вэньшань | 文山區 | 273,921 |
■ Даань | 大安區 | 313,693 |
■ Датун | 大同區 | 130,973 |
■ Жуншань | 中山區 | 230,496 |
■ Жунжөн | 中正區 | 163,388 |
■ Наньган | 南港區 | 121,257 |
■ Нэйхү | 內湖區 | 285,767 |
■ Суншань | 松山區 | 210,473 |
■ Шилинь | 士林區 | 290,455 |
■ Шиньи | 信義區 | 229,657 |
Эдийн засаг
засварлахТайбэй нь Тайванийн эдийн засаг, худалдаа, санхүү бизнесийн төв юм.
Боловсрол
засварлахТомоохон их сургууль:
Цаг уур
засварлах
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тайбэй
Эх сурвалж: wetterkontor.de
|
Зураг
засварлах-
Эгц дээрээсээ
-
Тайбэй хот
-
Тайбэй метроны галт тэрэг Бэйтоу өртөөнд явдаг
-
Бизнесийн дүүрэг
-
Чан Кайшийн дурсгалын өргөө
-
Хотын захиргааны байр
-
Их сургуулийн номын сан
-
Тяньмү бэйсболын талбай
-
Шилинь шөнийн зах
Мөн үзэх
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ "Demographia World Urban Areas PDF" (PDF). Demographia. Архивласан (PDF) огноо 3 May 2018. Татаж авсан: 2021-12-04.
- ↑ 《中華民國統計資訊網》縣市重要統計指標查詢系統網 (хятад хэлээр). Archived from the original on 12 June 2016. Татаж авсан: 13 June 2016.
- ↑ "Demographia World Urban Areas PDF" (PDF). Demographia. April 2016. Архивласан (PDF) огноо 3 May 2018. Татаж авсан: 6 June 2016.
- ↑ Marsh, Robert (1996). The Great Transformation. M. E. Sharpe. p. 84. ISBN 1563247887.
- ↑ Ng, Franklin (1998). The Taiwanese Americans. Greenwood Publishing Group. p. 10. ISBN 0313297622.
- ↑ "Taiwan Timeline - Retreat to Taiwan". BBC News. 2000.
{{cite web}}
: Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Methods and Term Definitions". Directorate General of Budget, Accounting and Statistics.
{{cite web}}
: Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Administrative Districts". Taipei City Government. Татаж авсан: 2010-07-11.