Jump to content

Майкл Жордан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Майкл Жордан
№ 23, 12, 45
Шидэлтийн хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1963 оны 2 сарын 17 (1963-02-17) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Нью-Йорк, Брүүклин
Ахлах сургууль Эмсли А. Лэйни
(Хойд Каролина, Вилмонгтон)
Биеийн өндөр 1 м 98 см
Биеийн жин 98 кг
Замналын мэдээлэл
Коллеж Хойд Каролина
НБА-гийн Драфт 1984 / Тойрог: 1 / №: 3
Сонгосон Чикаго Буллз
Мэргэжлийн замнал 1984–өнөөг хүртэл
Замналын түүх
19841993, 19951998 Чикаго Буллз
20012003 Вашингтон Визардс
Замналын оргил амжилт, шагналууд
*NBA- 6 удаагийн аварга (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998)
  • Олимпын тоглолтын хошой аварга
  • NBA- 6 удаагийн финалын шилдэг тоглогч (1991-1993, 1996-1998)
  • NBA- 5 удаагийн улирлын шилдэг тоглогч (1988,1991, 1992, 1996, 1998)
  • NBA- 14 удаа бүх одод тоглогч (1985-1993, 1996-1998, 2002-2003)
  • NBA- 3 удаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч (1988, 1996, 1998)
  • NBA- оны шилдэг тоглогч (1988)
  • NBA- шилдэг шинэ тоглогч (1985)
  • NBA- 10 удаа онооны аварга (1987-1993, 1996-1998)
  • NBA- 3 удаа бөмбөг таслалтын аварга (1988, 1990, 1993)
  • NBA- 10 удаа I багт нэрлэгдсэн (1987-1993, 1996-1998)
  • NBA- 1 удаа II багт нэрлэгдсэн (1985)
  • NBA- хамгаалагчдын I багт 10 удаа багтсан (1988-1993, 1996-1998)
  • NBA- 2 удаа цагираг дээрээс довтлох үзүүлбэрийн аварга (1987, 1988)
  • NCAA аварга (1982)
  • Бүх Америкийн I багт 2 удаа багтсан (1983-1984)
  • Оскар Робертсоны шагнал (1984)
  • Нейсмитийн Коллежийн шилдэг тоглогч (1984)
  • Адольф Руфын Цом (1984)

Бидний МЖ (MJ) гэдгээр нь сайн мэдэх Майкл Жеффри Жордан (Англи: Micheal Jeffrey Jordan, 1963 оны 2-р сарын 17-нд төрсөн) нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин асан, бизнесмэн, мөн Шарлотт Хорнэтс багийн эзэн. АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (NBA) танилцуулгад түүнийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" гэж тодорхойлсон байдаг. Тэрээр тухайн үедээ бүх спортын тамирчид дундаа хамгийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд 1980, 1990-ээд онд НБА-г дэлхий даяар нэр хүндтэй болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг маш их билээ. Мөн Олимпын хоёр удаагийн аврага.

Чапел Хилл дэх Хойд Каролинагийн их сургуульд 3 улирал тоглохдоо 1982 онд үндэсний аварга цолд хүрсэн Тар Хийлс багийн гишүүн байгаад, 1984 онд НБА-гийн Чикаго Буллз багт орсон юм. Оноо авалт гайхалтай чадварынхаа ачаар Жордан олныг гайхашруулж, төдөлгүй лигийнхээ од нь болжээ. Өөрийн үсрэх ур чадвараараа цагирган дээрээс довтлох тэмцээнд оролцож, чөлөөт шидэлтийн зураасны ардаас амжилттай довтолж чадсан. Энэхүү үзүүлбэрээс хойш тэрээр нисдэг Жордан гэж дуудуулах болсон. Мөн сагсан бөмбөгийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг гэгддэг. Тэрээр 1991 онд Буллз багтайгаа анх аварга авч, улмаар 1992, 1993 онд дараалан аваргаа баталгаажуулсан. 1993-1994 оны улирлын эхэнд гэнэт зодог тайлан бэйсбол тоглож эхэлсэн ч 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирж, 1996-1998 онд ахин 3 удаа аварга болсон юм. 1995-1996 оны улиралд түүний баг 72 ялалт байгуулсан нь лигийн дээд амжилт болжээ. Тэрээр 1999 онд 2 дахь удаагаа зодог тайлсан ч 2001 онд Вашингтон Визардс багт элсэн орж 2 жил гаруй тоглосон юм.

Жордан NBA-гийн замналдаа нэг тоглолтод дунджаар 30.12 оноо авч байсан нь түүхэнд нэгт орох амжилт билээ. Тэрээр 1999 онд ESPN-с шалгаруулсан Хойд Америкийн зууны шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлж, Associated Press-ийн жагсаалтад 2-т бичигдсэн.

Жорданы нэртэй бүтээгдэхүүнүүд маш ихээр зарагдаж ашиг олж байсан. 1985 онд анх худалдаанд гарч байсан, Найк компаний Нисдэг Жордан пүүз өдгөө ч эрэлттэй хэвээр байна.

Жордан бол гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дэх нь юм. Тэрээр Ларри Жордан, Жеймс Р.Жордан Жр гэсэн хоёр ах, Делорис хэмээх нэг эгч, Рослин хэмээх нэг дүүтэй. Жорданы ах Жеймс 2006 онд АНУ-ын армийн XVIII Агаарын десантын корпусын 35-р бригадын командлагч хошуучаар тэтгэвэрт гарсан. Майкл 1989 оны есдүгээр сард Хуанита Ванойтой гэрлэж, гурван хүүхэдтэй: Жеффри Майкл (1988 онд төрсөн), Маркус Жеймс (1990 онд төрсөн), охин Жасмин (1992 онд төрсөн).

Түүний замналын үзүүлэлтүүд

[засварлах | кодоор засварлах]
Домог
  ОТ Оролцсон тоглолт   ГГТ  Гараанд гарсан тоглолт  ДМ  Дундаж минут
 ДХ%  Довтолгооны хувь  ХЗШ%  Холын зайн шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 С.б.а  Самбараас бөмбөг авалтын дундаж  О.д  Оновчтой дамжуулалтын дундаж  Бөм.тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаалт  Хаалтын дундаж  Оноо  Дундаж оноо авалт  Тод  Замналын дээд үзүүлэлт
ҮСБХны аварга болсон улирал
Лигийг тэргүүлсэн
Он Тоглосон баг ОТ ГГТ ДМ ДХ% ХЗШ% ЧШ% С.б.а О.д Бөм.тас Хаалт Оноо
1984-85 Чикаго 82 82 38.3 .515 .173 .845 6.5 5.9 2.4 .8 28.2
1985-86 Чикаго 18 7 25.1 .457 .167 .840 3.6 2.9 2.1 1.2 22.7
1986-87 Чикаго 82 82 40.0 .482 .182 .857 5.2 4.6 2.9 1.5 37.1
1987-88 Чикаго 82 82 40.4 .535 .132 .841 5.5 5.9 3.2 1.6 35.0
1988-89 Чикаго 81 81 40.2 .538 .276 .850 8.0 8.0 2.9 .8 32.5
1989-90 Чикаго 82 82 39.0 .526 .376 .848 6.9 6.3 2.8 .7 33.6
1990-91 Чикаго 82 82 37.0 .539 .312 .851 6.0 5.5 2.7 1.0 31.5
1991-92 Чикаго 80 80 38.8 .519 .270 .832 6.4 6.1 2.3 .9 30.1
1992-93 Чикаго 78 78 39.3 .495 .352 .837 6.7 5.5 2.8 .8 32.6
1994-95 Чикаго 17 17 39.3 .411 .500 .801 6.9 5.3 1.8 .8 26.9
1995-96 Чикаго 82 82 37.7 .495 .427 .834 6.6 4.3 2.2 .5 30.4
1996-97 Чикаго 82 82 37.9 .486 .374 .833 5.9 4.3 1.7 .5 29.6
1997-98 Чикаго 82 82 38.8 .465 .238 .784 5.8 3.5 1.7 .5 28.7
2001-02 Вашингтон 60 53 34.9 .416 .189 .790 5.7 5.2 1.4 .4 22.9
2002-03 Вашингтон 82 67 37.0 .445 .291 .821 6.1 3.8 1.5 .5 20.0
Замнал 1072 1039 38.3 .497 .327 .835 6.2 5.3 2.3 .8 30.1
Бүх оддын тоглолт 13 13 29.4 .472 .273 .750 4.7 4.2 2.8 .5 20.2

Хасагдах шатны цувралд

[засварлах | кодоор засварлах]
Он Тоглосон баг ОТ ГГТ ДМ ДХ% ХЗШ% ЧШ% С.б.а О.д Бөм.тас Хаалт Оноо
1985 Чикаго 4 4 42.8 .436 .125 .828 5.8 8.5 2.8 1.0 29.3
1986 Чикаго 3 3 45.0 .505 1.000 .872 6.3 5.7 2.3 1.3 43.7
1987 Чикаго 3 3 42.7 .417 .400 .897 7.0 4.7 2.4 1.1 36.3
1988 Чикаго 10 10 42.7 .531 .333 .869 7.1 7.6 2.5 .8 34.8
1989 Чикаго 17 17 41.8 .510 .236 .799 7.0 7.6 1.7 1.8 29.1
1990 Чикаго 16 16 42.1 .514 .320 .836 7.2 6.8 2.8 .9 36.7
1991 Чикаго 17 17 40.5 .524 .385 .845 6.4 8.4 2.4 1.4 31.1
1992 Чикаго 22 22 41.8 .499 .386 .857 6.2 5.8 2.0 .7 34.5
1993 Чикаго 19 19 41.2 .475 .389 .805 6.7 6.0 2.1 .9 35.1
1995 Чикаго 10 10 42.0 .484 .367 .810 6.5 4.5 2.3 1.4 31.5
1996 Чикаго 18 18 40.7 .459 .403 .818 4.9 4.1 1.8 .3 30.7
1997 Чикаго 19 19 42.3 .456 .194 .831 7.9 4.8 1.6 .9 31.1
1998 Чикаго 21 21 41.5 .462 .302 .812 5.1 3.5 1.5 .6 32.4
Замнал 179 179 41.8 .487 .332 .828 6.4 5.7 2.1 .8 33.4
 Commons: Michael Jordan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан