Адуу
Адуу | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Адуу
| ||||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||||
Equus ferus caballus Карл Линней, 1758 |
Адуу нь битүү туурайт хөхтөн бөгөөд уналга, ачилга, хүнс зэрэгт ашиглагддаг эдийн засгийн ач холбогдол бүхий гэршүүлсэн амьтан. Хүн төрөлхтөн 10000 жилийн өмнөөс адууг гэршүүлсэн гэдэг. Монголын нүүдлийн соёл, амьдралын хэв маяг, уламжлалт цэргийн урлаг нь адуун дээр үндэслэсэн гэхэд хилсдэхгүй.
Адуу нь таван хошуу малын нэг бөгөөд бод мал юм. Адууг Монголчууд нас хүйсээр нь ялган нэрлэдэг.
Япон улсад бол морь унах буюу эзэмших нь нэр төрийн хэрэг байсан байна. Нэг ёсондоо эрх мэдэл, хүч чадалтайг нь илтгэж байсан гэсэн үг.
Харин эдийн засгийн байдал өөрчлөгдөж нүүдэлчин соёлынхтой харьцуулахад одоо мориний илэрхийлэх эдийн засгийн үнэ нь буурсан гэж судлаачид үздэг.
Саяхан хүртэл тахийг адууны шууд өвөг гэж үзэж байсан боловч[1], бусад эрдэмтэн нарын судалгаагаар тахь нь 66 хромсомтой, гэрийн адуу нь 64 хромсомтой болохыг сүүлийн үеийн цитогенетикийн судалгаагаар нотолж тахийг тусгай биеэ даасан салбар гэж үзэх болсон.
Амьтан судлалын ангиллаар гэрийн адуу болон түүний өвөг болох одоогийн зэрлэг адуу нь битүү туурайтны отряд, адуу төстний язгуур, адууны төрөлд хамаарагдана. адууны төрөл дотроо жинхэнэ адуу, илжиг, илжгэнцэр буюу хулан, зебр буюу эрээн тахь гэсэн дөрвөн дэд төрөлд хуваагдана.
Адууны эртний өвөг
[засварлах | кодоор засварлах]Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойд хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугтаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцөлдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг. МОНГОЛ адууны өвөгийг тахь гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Харин тарпан гэж адуутай адилхан зэрлэг адуу байсаныг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг. Харамсалтай нь тарпан нь арван ес дүгээр зуунд бүрэн устсан тул тарпаны хромсомын тоог тодорхойлж чадаагүй. Иймээс энэ нь онолын сул тал болж байна.
Морины явдал
[засварлах | кодоор засварлах]Адууны үндсэн явдал
- Алхах
- Шогших
- Хатирах
- Цогих
- Давхих
- ЖОРООЛОХ
- ЕРҮҮЛЭХ
МӨН ҮЗЭХ
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ В.М.Горомова /1949/ Н.Н.Горомова /1972/